Хүн өөрөө дархлалын системээ яаж хэвийн байлгах вэ?
- 2013-08-14
- Эрүүл мэнд
- 0
- Дархлааны системийг хэвийн байлгахад хэд хэдэн зүйл чухал нөлөөтэй. Үүнд тухайн хүний эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн боловсрол уг хүний боловсролын хэмжээ туйлын чухал. Дархлалын системийг хэвийн байлгахад:1. Хамгийн түрүүнд зөв хооллолт чухал бөгөөд бид эрүүл, цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж занших хэрэгтэй. Хоолны чанарыг маш онцгой анхаарч, хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ гээд бүгд хэвийн байгааг хянах шаардлагатай. Хоол идэхдээ хэдийд, ямар чанартай хоол идэх вэ гэдгийг анхаар. Хоол идэж л байвал өвчин тусахгүй гэж боддог буруу юм. Хамгийн гол нь өдөр, өглөөгүүр маш чанартай хоолыг идэж байх хэрэгтэй.
2. Оюун санаагаа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Үргэлж зөв юм бодож, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж байвал идэж уусан хоол нь шингэж дархлалын системийг боловсруулж эсийн явцыг хэвийн болгодог.
3. Мөн хүйтэнд сайн дулаалж, биеийн дасгал хөдөлгөөн хийж стресст орохгүй байх явдал юм. Ингэснээр дархлалын системийг хэвийн явуулахад онцгой ач холбогдолтой.
4. Оюуны дархлал, сэтгэцийн дархлал гэж асар том зүйл байдаг. Энэ нь юу вэ гэхээр оюун ухааныхаа хувьд би юунд дурлах ёстой юм бэ? би өнөөдөр юу мэдэх юм гэх мэтчилэн өөрөө шилж сонгож чадах боловсролтой байх шаардлагатай. Сэтгэцийн хувьд гэвэл надад юу тохирохгүй байна, юу таалагдахгүй байна гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Ингэж байж хүний дархлалын систем сайн болно. Хорвоо дэлхий дээр сайн муу тэнцэж байгаа энэ цаг үед хүн төрөлхтөн сайн муугийн ялгаралын ид үе дээрээ явж байна. Сайн, муу бүхэн бидний нүдэнд тодорч гарч ирж байна. Энэ бүхэн дархлалын системд онцгой ач холбогдолтой. Тэгэхээр хүн өдөрт ганцаараа байж өөрийн бодлоо төвлөрүүлэн, юу ч бодолгүй бясалгал хийх ёстой. Мөн амрах цаг хүнд асар их нөлөөтэй. Амрах, унтах зэрэг хүний физиологийн үзэгдэл бол орой 10 цагаас амраад өглөө 8 цаг гээд босч байх ёстой гэж судлаачид үздэг. Хүний амрах хэмжээ хоногийн 8 цаг гэж үздэг боловч хүн болгон адилгүй байдаг. Зарим хүн 6 цаг унтаад амарч сэргэж байх жишээтэй. Нойроо зөв зохицуулж байж дархлалын системд маш сайн нөлөөлдөг.
5. Хүн өөрийнхөө гэрлэн бүрхэвчийг маш цэвэрхэн ариун байлгах хэрэгтэй. Энэ бол дархлалын хамгийн чухал зүйл юм. Дархлалын системийг ариун, цэвэр байлгахын тулд яаж цэвэрших вэ гэвэл бодол санаагаа цэгцэлж, бясалгал тогтмол хийж оюун ухаанаа нэг хэсэг газар төвлөрүүлэх хэрэгтэй.
6. Гадны ямар нэгэн сөрөг нөлөөнд орохгүй байх явдлыг л дархлалын систем гэж нэрлэдэг. Тэнд юу ч байж болдог. Үүнд сөрөг бодол, сөрөг идэвх, микробууд, харшил үүсгэдэг зүйлүүд гээд байж болдог. Хүний бие дотор ороод үзэхэд инфоцит гэдэг тодорхой эсүүд дархлалын системийг хариуцаж байдаг бол хүний гадаад биеийн түвшинд авч үзвэл ам хэл, хоолой, нүд амны салст арьснаас авахуулаад эрхтнүүд тэр чигээрээ дархлалын бүхэл бүтэн цогц систем болж байдаг
Эх сурвалж


Сэтгэгдэл (0)