“Wi-Fi”-ийн хорт цацрагаас хамгаалья

   “Wi-Fi” цацраг төхөөрөмжийн хор уршгийн талаар дэлхий дахин сүүлийн хэдэн жилийн турш өргөн хэлэлцэж буй. Айл өрх, албан байгууллага, хот суурин, цаашлаад дэлхий дахиныг өргөн хамарсан энэхүү хорт цацрагаас хэрхэн хамгаалах, хорт нөлөөллийг нь хэрхэн багасгах талаар мэргэжилтнүүд ээлжит зөвлөгөө өгчээ. Утасгүй төхөөрөмж суурилуулсан сургууль, цэцэрлэгт явж буй хүүхдүүд өдөрт 10 гаруй цагийн турш хорт цацрагийн нөлөөнд оршдог.

 Радио цацрагийн хүнд үзүүлэх гол сөрөг нөлөө нь биемахбодийн эд эсийг халааж байдаг явдал гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгуулагынхан онцлон анхааруулдаг. Үнэндээ гар утасны цацраг нөлөө хүний арьсанд илүү уусч байдаг бол тархи болон бусад дотоод эрхтэнд температур бага хэмжээгээр дээшилдэг. Харин интернэт түгээгч “Wi-Fi” систем нь хүний тархинд гар утаснаас хавьгүй бага нөлөө үзүүлдэг гэж мэргэжилтнүүд онцолсон байна. Түүнээс гадна 13 орны мэргэжилтнүүдийн “Interphone”-ий талаар гаргасан судалгаанаас харахад гар утас тогтмол хэрэглэгчид тархины хавдартай болох магадлал өндөртэй байдаг аж. Хорт хавдрын судалгаа / IARC /-ны олон улсын агентлаг гар утасны холбоонд ашиглагладаг радио үелзэл EMF (RF) нь хорт хавдар үүсгэгч эх үүсвэр болж болохыг тогтоосон. Тиймээс энэ төрлийн мэргэжилтнүүд онцгой анхааруулга, санамжуудыг гаргасан байна.

 1.Гар утас хэрэглэхдээ чихэвч ашиглаж сурах. Гар утсаар их ярьдаг хүмүүс шууд чихэндээ наан ярих нь эрсдэл ихтэй 2.“Wi-Fi” төхөөрөмжийг дийлэнх цагаа өнгөрүүлдэг газраасаа нэг метрээс хол зайнд байрлуулах /ор, буйдан, ширээ гэх мэт/ 3.Удаан хугацаагаар интернэт хэрэглэх, видео бичлэг үзэхдээ “Wi- Fi” төхөөрөмжөөс алсын зайнд орших /видео бичлэгийг давтан үзэх үед цацрагийн нөлөө улам хүчтэй болдог 4.“Wi-Fi” төхөөрөмжөө ашиглахгүй үедээ унтрааж байх, эс бөгөөс төхөөрөмж цацрагаа түгээсээр байх болно 5.Олон нийтийн газар нэг л “Wi- Fi” төхөөрөмж суурилуулах юмуу утастай интернэт ашиглах зэргийг анхаарах ёстой гэнэ.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • KyorGVgCAPjDqOeq (188.143.232.35)

    2016-10-15

    YVMv0g http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • jVmxRTkjCcohjfgy (188.143.232.35)

    2016-10-15

    hZswky http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • SarsxjXEl (188.143.232.43)

    2016-08-10

    UBTgVZ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • nanoshop.mn (49.0.160.228)

    2016-05-18

    гар утасны долгионы хор саармагжуулагч худалдаж байна үнэ 5000 төгрөг nanoshop.mn

  • asuult (112.72.12.67)

    2013-08-16

    neeren gejuu manai wifi ornii derged baidag xolduulax bolomjgui yaanaa