Эндсэн гэх ихрүүд эрүүл бойжиж байна

Дархан-Уул аймагт эмчийн буруугаас болж, ихэр нярай эндсэн талаар бид өмнө мэдээлсэн. Уг мэдээлэлд дөрвөн сартайн вакцинаа хийлгэхээр ирсэн ихэр нярайд эмч буруу тариа хийснээс амь насаа алдсан талаар дурдсан. Тэгвэл дээрх хоёр нярай эндээгүй бөгөөд эрүүл саруул бойжиж байгаа талаархи албан ёсны мэдээллийг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас манай сонинд ирүүллээ. Бодит байдал дээр ихрүүд уушгины үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн нь үнэн боловч эндсэн гэдэг нь ташаарсан хэрэг болжээ. Иймд ихрүүдийн эцэг эхээс албан ёсоор уучлал хүсье.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (112.72.12.86)

    2013-08-22

    Emch nariig muuldag humuus jaahan yum bodmoor doo argaa baraad emch l geed guideg baij arai denduu shuu manai irged

  • emch (202.131.230.140)

    2013-08-17

    iim medeelegchidtei bas iim unshigchidtai... humuus mindee johon ooroor setgeh bolsiin bishu odo

  • (202.21.113.139)

    2013-08-16

    мэдээллийн сайтуудын авир арай л байгаа шүү

  • (202.179.20.221)

    2013-08-16

    юмыг ул суурьтай баттай болгож байж нийтлэх хэрэгтэй шдээ ээж ааваас нь уучлалт гуйчихаад буруу тарьсан гэх эмчээс яагаад уучлалт гуйдаггүй юм бэ? тэгсэн ч вакцинг эмч биш сувилагч хийдөг юм шдээ. энэ мэт худлаа мэдээлэлээр эмч эмнэлгийн байгууллагын нэр хүндийг унагахаа болимоор юм