МНТ-г 180 метр торгон дээр зүү ороох, хонин холбоо оёдлоор урлажээ
- 2016-05-06
- Нийгэм
- 0
Сүхбаатар сумын Халзан сумын уугуул Т.Сумъяа охинтойгоо хамт Монголын нууц товчоог бүрэн эхээр нь 180 метр торгон дээр зүү ороох, хонин холбоо оёдлоор урлажээ.
Т.Сумъяагаас энэ санаа хэрхэн төрсөн талаар тодруулахад “Сэтгүүлч, зохиолч Б.Энхбат Монгол нууц товчоог зүү ороох, хонин холбоо оёдлоор урлах саналыг надад тавьсан юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж, өнөөгийн залуусдаа үүх түүхээ өвлүүлэн үлдээх, сурталчлахын тулд үүнийг урласан. Миний охин Гуамарал, найз Хэрлэнтэйгээ хамт зургийг нь зурсан. Энэ бүтээлийг хоёр жил гаруйн хугацаанд оёлоо. Цаашдаа гиннесийн номонд бүртгүүлэхийг хүсч байна. Ингэснээр дэлхийд эх орон, өв уламжлалаа сурталчлахад өчүүхэн ч атугай хувь нэмрээ оруулах байх” хэмээв.
О.Түвшинзаяа
Сэтгэгдэл (0)