Днепрдент шүдний эмнэлгийн зөөврийн рентген аппаратын үйл ажиллагааг зогсоолоо
- 2019-04-18
- Эрүүл мэнд
- 0

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сновболл ХХК-ийн Днепрдент шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Хяналтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй, цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, шүдний зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоож, цацрагтай ажиллагчийг цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.


Сэтгэгдэл (0)