Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу
- 2019-07-24
- Эрүүл мэнд
- 0

Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу
1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглээндээ тохирсон хэмжээгээр худалдан авч, зохих нөхцөлд хадгалах, /хөргөгч, хөлдөөгч, зоорь, хүйтэн сэрүүн газар г.м/;
2. Хоол хүнснийг бэлтгэх, боловсруулах, хэрэглэхийн өмнө болон бие зассаны дараа гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж хэвших;
3. Хоолыг дулааны боловсруулалт хийж гүйцэт болгосон даруйд хэрэглэх ба 2-4 цагаас илүү хадгалахгүй байх;
4. Жимс, хүнсний ногоог сайтар угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх;
5. Боловсруулсан хоол хүнс, зууш, салатыг угаасан сав суулга, аяга тавганд хэрэглэх;
6. Аяга таваг, халбага, сэрээгээ сольж хэрэглэхгүй байх;
7. Архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэх


Сэтгэгдэл (0)