Сувилагчид гадаад сургалтад оролцлоо

Эрүүл мэндийн яамнаас 2018 оны Олон улсын сувилагчдын өдөр тэмдэглэх ажлын хүрээнд  Орхон аймгийн сувилахуйн алба тэргүүн байранд шалгарсан юм. энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн газраас гадаад сургалтад явах зардлыг нь дэмжих шийдвэр гаргаж,  Хятадын сувилагчдын нийгэмлэг байгуулагдсаны 110 жилийн ойд Орхон аймгийн  23 сувилагч хамт олноороо очиж оролцлоо. Энэ арга хэмжээнд сувилагчдыг оролцуулах асуудлыг эмнэлгийн тусламжийн газраас санаачлан, Монголын сувилагчдын нийгэмлэг зохион байгуулалтыг хангаж оролцууллаа.

Энэхүү ойд ДЭМБ-ын ерөнхий захирал болон олон улсын томоохон байгууллага, улс орнуудын төлөөлөгчид очиж баяр хүргэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)