Сэтгэцийн эрүүл мэндийн албанд “Профессор” төрлөө

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөл 2019 оны 09 сарын 25-ны өдөр хуралдан “Эрдмийн ба мэргэжлийн цол олгох журам”-ын дагуу хэлэлцэж,  “Профессор”,   “Дэд профессор” цол олгов. Салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс шалгарсан  12  эрдэмтэн  профессор цолонд дэвшсэнээс 3  эрдэмтэн,   21  эрдэмтэн дэд профессор  цолонд дэвшсэнээс  2 эрдэмтэн нийт гишүүдийн  75%-аас дээш санал авч цол авав.
 

Ийнхүү Манай СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нь    “Профессор” цол хүртэв.    

Л.Насанцэнгэл нь  ном,  нэг сэдэвт зохиол, гарын авлага,   гадаад дотоодын  эрдэм шинжилгээний  илтгэл өгүүлэл зэрэг  нийт 190 гаруй бүтээлтэй, сэтгэцийн  эрүүл мэндийн салбартаа л гэхэд 2 докторын ажил, 2 магистрын  ажил удирдаж хамгаалуулжээ. Мөн түүнчлэн “ Монгол улс дахь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”, “Цус ойртолт- оюуны хомсдолын  хамаарал”, “Шизофренийн генийн судалгаа”,  “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” зэрэг Улсын хэмжээний  4 том эрдэм шинжилгээний судалгааг  удирдан ажилласан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • oyunjargal (124.158.95.138)

    2019-10-02

    bayar hyrgej amjilt hysie tsaashdiin erdmiin ajild ni

  • Иргэн (103.212.117.109)

    2019-10-01

    Халамж авагсдын 90 хувь нь өөрсдийгөө сэтгэцийн өвчтэй гэж жүжиглэдэг гуйлгачид. СЭМҮТ нь Баянзүрх дүүрэгт байрладаг учир дийлэнхи жүжиглэдэг гуйлгачид нь Баянзүрх дүүргийнх.