Улсын хоёрдугаар төв эмнэлэг БНСУ-ын Солонгосын олон улсын эрүүл мэндийн сангаас тусламжийн эм хүлээн авлаа

Эрүүл Мэндийн Яам болон Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан /СОУЭМС/ 2015 оноос эхлэн “Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ. ҮОЭТ нээлтээ хийж байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар, СОУЭМС-аас 349,478,305 воны үнэ бүхий 15 нэр төрлийн 79,487 ширхэг хандивын эмийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авлаа.
    2019.07.05-ны өдөр УХТЭ-ийн Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр БНСУ-ын KOFIH байгууллагаас дээрх хандвийн эмийг нийлүүлэхийг шийдвэрлэсэн ба МУ-ын засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, УХТЭ-ийн захирал асан Г.Баясгалан, УХТЭ-ийн хамт олон  уг эрхийн бичгийг хүлээн авчээ.
Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд БНСУ-ын Үндэсний ассемблийн гишүүн хатагтай Jun Hye Sook,  СОУЭМС-ийн ерөнхийлэгч ноён Choo Moo Jin,  Засгийн газрын Эрүүл Мэнд & Нийгмийн Халамжийн хорооны гишүүн, Үндэсний ассемблийн гишүүн ноён Yoo Jae Jung, Үндэсний ассемблийн гишүүн ноён Oh Jae Sae, Үндэсний ассемблийн гишүүн хатагтай Choi Do Ja, Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайд асан ноён Chung Jae Nam тэргүүтэй 18 хүний бүрэлдэхүүн ирсэн байна.

Тус хандивт дараах нэр төрлийн эмүүд нийлүүлэгдсэн:

  • артерын даралт багасгах
  • өвдөлт намдаах
  • эсрэг
  • ханиадны эсрэг
  • хоолны шингэц сайжруулах

ЭМЯ, УХТЭ-ийн хамт олон БНСУ-ын Засгийн Газар, СОУЭМС-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)