Сергей Диордица: Энэ өвчин Африкаас бусад бүх 5 тивд бүртгэгдлээ
- 2020-01-31
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: Энэ өвчин Африкаас бусад бүх 5 тивд бүртгэгдлээ
Тэрбээр, "Урд шөнө Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Онцгой байдлын хороо хуралдлаа. Хурлаар БНХАУ-д болон бусад улс оронд тохиолдлын тоо нэмэгдэж байгаа, мөн зарим улс оронд зорчигчтой холбоотой шаардлагатай арга хэмжээ авч эхэлсэнтэй холбоотойгоор шинэ коронавирусийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн тодорхойлох санал оруулсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрее шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Энэ өвчин Африкаас бусад бүх 5 тивд бүртгэгдлээ.
Ихэнх тохиолдол нь Ухань хотод зорчсон тохиолдол байгаа бол зарим оронд хүнээс хүнд халдсан тохиолдол бий. ДЭМБ-ын онцгой байдлын хурлаас одоо байгаа мэдээлэлд үндэслэн аялал, зорчигчдод хязгаар тавихгүй байх, эрүүл мэндийн тогтолцоо муу орнуудад туслах, вакцин, эм бэлдмэлийг яаралтай бэлтгэх, оношлогооны төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яам 3000 орчмыг хоёр долоо хоногийн дотор авахаар болсон. Бид (англи хэл дээрх) мэдэгдлийг бүрэн эхээр нь ДЭМБ-ын сайтад байршуулсан. Одоогоор дэлхийд 9812 тохиолдол бүртгэгдсэнээс 213 хүн нас барсан гэх тоон мэдээ байна. Эцэст нь хэлэхэд цуу худал мэдээнд автахгүй байх, ариун цэврийг маш сайн сахих, халдвар гарсан улс орнуудад аялахгүй байхыг зөвлөж байна." гэлээ.
Сэтгэгдэл (0)