Улсын начин А.Давааням Хөвсгөл нутгийн ахан дүүстээ сэтгэлийн хандив өргөлөө

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд улсын начин болсон Алтангэрэлийн Даваанямыг бөхийн хамгийн олон төрлөөр барилдсан бөх гэгддэг. Тэрээр Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул бөгөөд өвөлжилт, хаваржилт хүнд хэцүү байгаа цаг дор сэтгэлийн хандиваа өргөлөө. Өөрийн өсч төрсөн нутаг болох Галт сумын Засаг даргын тамгын газарт 500 мянган төгрөг мөн малчид түмэндээ 4 сая төгрөгийг тус тус хандивласанд нутгийн ахан дүүс нь ихэд талархаж байна.

Уншигчдадаа эргэн сануулахад тэрээр дэлхийн хэмжээний бөхийн 12 төрлөөр барилдан зорьж очсон тэмцээн бүртээ аваргалж байсан түүхтэй.

 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай