ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт хэрхэн гаргах вэ?

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт уналт үүсч байгаа учраас Засгийн газраас тодорхой шийдвэрүүл гаргаад байна. Үүний нэг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийг гуравдугаар сарын 1-нээс ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлэх аж

ЗЭЭЛИЙН ҮНДСЭН ТӨЛБӨР ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТЭД ХАВСАРГАХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ ирүүлэхдээ дараах бичиг баримтын бүрдэлийг хангасан байх:.

  • Зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт /Загварын дагуу. Загварыг энд дарж харна уу/ 
  • Зээлийн эргэн төлөлтийн графикийн санал /III/01/2020-VI/30/2020 хооронд төлбөр зохих зээлийн үндсэн төлбөрийг 2020 онд багтаан хэрхэн төлж барагдуулах төлбөрийн график/
  • Үйл ажиллагааны орлого буурсан, түрээсийн өр төлбөрөө төлөх, үйл ажиллагааны зардлын өртэй байгаа болон ажлын байраа хадгалахад хүндрэлтэй байгааг нотлох бичиг баримт, дансны хуулга
  • Цаашид зээлийн гэрээний үүргээ ханган биелүүлэхэд зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулсан нь зээлийн гэрээг зөрчих үндэслэл болохгүй байх талаарх тодорхойлолт

Загвар татах бол ЭНД дарна уу. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай