Токио руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд!

Шуурхай мэдээ: Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабын орлогч, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.

Япон Улс руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц 04 дүгээр сарын 03-ны өдөр нислэг үйлдэх байсан. Тэгвэл уг нислэгийн хуваарьт өөрчлөлт орж 04 дүгээр сарын 02-ны 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух бол 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт буухаар болсон байна.

Улсын онцгой комиссын Шуурхай штаб

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)