Говьсүмбэр аймгийн морин спорт уяачдын холбоо 500000 төгрөг хандивлалаа

Шинэ төрлийн коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр гаргасан Улсын Онцгой Комиссыг уриалгыг дэмжиж Говьсүмбэр аймгийн Морин спорт уяачдын холбооны хамт олноос аймгийн Онцгой комисст таван зуун мянган (500.000) төгрөг хандивлалаа
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 19-ны өдөр хандивыг аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Л.Жамбаасүрэн, нарийн бичгийн дарга П.Эрдэнэзаяа нар аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Онцгой комиссын орлогч дарга Ш.Билиггүмбэрэлд гардуулан өглөө.
Боржигин нутгийн уяачид та бүхний унага бүхэн тань босоо тэнцэж уясан хүлэг бүр нь хурдан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Говьсүмбэр аймгийн ЗДТГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай