"МАН-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгнө"
- Уржигдар 11 цаг 37 мин
- Улс төр
- 0
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хуралд өргөн барьсан тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг 12:00 цагт ТББХ-оор хэлэлцэж, үдээс хойш 14:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн МАН-ын бүлгийн хуралдаанд биш АН, ХҮН намын хуралдаанд оролцож, тогтоолын төслийн танилцуулна гэдэг санал хэллээ.
МАН-ын бүлгийн хуралдааны үеэр гишүүд олон санал хэлсэнгүй. Гишүүд бүгд өөрсдийн итгэл үнэмшлээрээ саналаа өгнө гэж тохиролцлоо.
Ямар нэгэн шахалт, үүрэг даалгавар өгөгдсөн асуудал байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)