Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс Монголын бөхчүүд 29 медаль хүртлээ

  • Уржигдар 11 цаг 27 мин
  • Спорт
  • 0

Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт, сонгомол бөхийн "Улаанбаатар опен-2025” тэмцээнийг Монгол Улс анх удаа зохион байгууллаа. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглосон. 

Монгол Улсын баг тамирчид дээрх тэмцээнийг 7 алт, 10 мөнгө, 12 хүрэл буюу нийт 29 медальтайгаар өндөрлүүллээ. 

Сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 2 хүрэл:

  • 87 кг-д Ц.Батбаяр - мөнгө
  • 130 кг-д Б.Намбардагва - мөнгө
  • 55 кг-д М.Даваабанди - хүрэл
  • 97 кг-д Г.Ганхуяг - хүрэл

Эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл:

  • 53 кг-д Ч.Отгонтуяа - хүрэл
  • 55 кг-д Б.Хулан - алт
  • Б.Отгонтуяа - хүрэл
  • 57 кг-д Х.Болортуяа - мөнгө
  • 59 кг-д Т.Алтжин - мөнгө
  • Э.Гантуяа - хүрэл
  • 62 кг-д П.Орхон - алт
  • С.Цэрэнчимэд - мөнгө
  • 65 кг-д Т.Энхжин - алт
  • Н.Нархажид - хүрэл
  • 68 кг-д Э.Дэлгэрмаа - алт
  • Б.Ганцэцэг - мөнгө
  • М.Батсүрэн - хүрэл
  • 72 кг-д З.Болортунгалаг - мөнгө
  • 76 кг-д Э.Даваанасан - мөнгө
  • Г.Уртнасан - хүрэл

Эрэгтэй чөлөөтийн багийнхан 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл: 

  • 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ - алт
  • М.Даваабанди - хүрэл
  • 61 кг-д Т.Түвшинтулга - алт
  • 70 кг-д Т.Тулга - хүрэл
  • 86 кг-д Б.Бямбадорж - мөнгө
  • Н.Батбилгүүн - хүрэл
  • 92 кг-д Б.Бат-Эрдэнэ - хүрэл
  • 97 кг-д Г.Ганхуяг - мөнгө
  • 125 кг-д М.Лхагвагэрэл - алтан медаль тус тус хүртлээ. 

Энэ тэмцээнийг Монгол Улс гурван жилийн хугацаанд зохион байгуулах эрхтэй болсон юм. 

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)