Дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болно

Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг цэвсгэр буюу ХХЕГ-ын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байна. Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлын явцтай танилцжээ. Тэрбээр 2019 онд тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд авсан.

Уг талбайд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган замыг хийж байгаа аж.

 

 

Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, төвлөрсөн бие засах газартай юм байна. Одоогийн байдлаар тохижилтын ажил 70 орчим хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)