Нацү башёг хойшлууллаа

Японы сүмогийн холбооноос тав болон долоодугаар сарын башёг хойшлуулах шийдвэр гаргажээ. Ингэснээр зуны тэмцээн Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд тавдугаар сарын 24-нд эхэлж, зургадугаар сарын 7-нд өндөрлөх юм. Харин Нагояд болох башёг долоодугаар сарын 19-нд эхлүүлж, наймдугаар сарын 2 хүртэл явуулах ажээ.

 

Японы нийслэлд шинэ коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хоёр башёг 14 хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ.

 

Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зуны башёг үзэгчгүйгээр зохион байгуулах, бүр цуцлах шийдвэр ч гаргаж магадгүй юм байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)