Хог хаягдал үнс нь салхиар тархах нөхцөл бүрдсэн зөрчилд торгох шийтгэл оногдуулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/46 дугаартай “Уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД –ийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Санжат ХХК-ийн уурын зуухны  байгууламжид хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хог хаягдал цуглуулж буй хогийн сав нь зориулалтын бус, таглаагүй, салхиар тархах нөхцөл бүрдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл оногдуулан, эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)