Тусгай үүргийн онгоцоор 267 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20:11 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.

Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдcэн байна.

Тус онгоцоор 267 иргэн ирж байгаагаас өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан 55, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай