Ажлын хэсэг “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга,  Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг”  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Замын-Үүд” боомтын үйл ажиллагаатай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэх талаар болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)