Зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна

Хүчтэй салхи, шуурга болох цаг агаарын аюултай үзэгдлийн болзошгүй эрсдэлээс сэргийлж зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна.

Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаад өнөөдөр /2020.05.15/ 10 цагаас эхэлж тус аймаг дахь орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)