Албан Улсын 20 шүүгч, прокрурор асан хүмүүсийг авлигын хэрэгт буруутгажээ

Өмнө нь авлигын эсрэг болон мэргэжлийн хэм хэмжээг сахиж буй байдлыг шалгасан шалгалтын үр дүнгийн дагуу ажлаас нь халаад байсан 20 шүүгч, прокурорт авлигын хэрэг нээснийг прокуророос мэдэгдэв.

Авлигын хэрэг шалгадаг тусгай хэсгийн мэдэгдэлд дурдсанаар тэднийг итгэл эвдсэн, шуудан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгө орлогоо нуусан зэрэг асуудалд буруутгажээ.

Дээд шүүх болон Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нарын асуудлыг Авлигыг шалгадаг тусгай хэсгийн прокурорууд өөрсдөө шалгах юм.

Бусад хүмүүс нь нийслэл, дүүргийн шүүх, прокурорт ажиллаж байсан тул тэдгээрийг тухайн дүүргийн прокурорууд шалгана. Нэрсийг ил зарлаагүй байгаа бөгөөд ийм төрлийн гэмт хэрэгт 8 хүртэл жилээр хорих ял ногдуулдаг байна.

Энэ оны эхээр мөн Ерөнхий прокурорыг хууль бусаар олсон хөрөнгөө нуусан асуудалд буруутгасан юм.

Европын холбоо, АНУ-ын шинжээчдийн тусламжтай боловсруулсан шүүх, прокурорын байгууллагын хээл хахуультай тэмцэх, бие даасан, хараат бус байдлыг хангах шинэ хуулийг хууль тогтоох байгууллага 2016 онд санал нэгтэй баталсан юм.

Тус улсын 800 орчим шүүгч, прокурорын дөрөвний нэгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд шалгасан ба ихэнхи нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Шүүгчгүй болсноос Улсын Дээд шүүх ажиллаж чадахгүй болжээ.

Европын Холбоонд элсэх хүсэлтэд шүүхийн байгууллагын авлигын асуудал, шүүхийн шинэчлэл хийх шалгуур тавьсны дагуу шүүх, прокурорын байгууллагад энэхүү шинэчлэлийг эхлүүлсэн. Одоогоор Европын Холбоонд элсэх хүсэлтийн дагуу яриа хэлэлцээр хийх тодорхой хугацааг заагаагүй байгаа юм.

Эх сурвалж: apnews.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)