Төрийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгох тогтоолыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гаргасан онцлох шийдвэрүүдийн талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг өнөөдөр /2020.05.20/ мэдээлэл хийлээ.

Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг "Засгийн газрын хуралдаан өглөө 08,00 цагаас эхлэн 20 гаруй асуудлыг хэлэлцэжж байна. Онцлох мэдээллийг хүргэе. Төрийн үйлчилгээний болон Төрийн тусгай албан хаагчдын түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолын төслийг Засгийн газар баталлаа.

Өөрөөр хэлбэл, галын шугаман дээр буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хил, гааль гээд орон сууцны шаардлагатай эрсдэлтэй нөхцөлд өндөр ачаалалтайгаар ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай алба хаагчдаа орон сууцанд хамруулах юм. Эхний ээлжинд түрээслэх хэлбэрээр түрээслэж байгаад дараа нь өөрийн орон сууц болгож өмчлөх хэлбэрээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Эхний ээлжинд 1300-1500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж тооцоолж байна. Зах зээл дээр бэлэн байгаа ашиглалтанд орсон орон сууцнаас орлогод нийцсэн хэлбэрээр нээлттэй сонгон шалгаруулалтаар төрийн болон төрийн тусгай албан хаагчид хамрагдах бүрэн боломжтой. гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • bat (66.181.188.148)

    2020-05-20

    songuuliin shou

  • зочин (59.153.84.211)

    2020-05-20

    ХМХХ даргаа хөнгөлттэй үнээр юмуу хөнгөлттэй нөхцөлөөр юмуу. Даргаа асуудлынхаа агуулагыг ойлгож байна уу? Буруу мэдээлээд буруу ойлголтыг олон нийтэд өгөөд дараа нь түүндээ ороогдож төрийн албаны нэрийг сэвтээгээд байх юмаа аргаа олоогүй даргаа хахахахаха