Ра Жунг Чанг: Альцгеймерийн өвчнийг үүдэл эсийг ашиглан эмчилнэ

SEOUL: 경천애인 (Gyeongcheon-Aein) ба진천사대천명 (Jincheonsa-Daecheonmyung). Энэ үгс бол Nature Cell-ийн гүйцэтгэх захирал, доктор Ра Жунг Чангийн хэзээ ч мартахгүй, санаж байдаг хэллэгүүд юм. "Бурханыг ямагт хүндэлж, хөршөө би өөр шигээ хайрладаг" гэсэн утгатай бол, нөгөө нь "Бурханы оноосон ажилд хамгийн сайнаар хийсэн л бол тэнгэрээс хишигхүлээнэ" гэсэн утгатай юм.

Сөүл хотын ойролцоох урлагийн нэгэн музейд мань доктор зуу  орчим хувьцаа эзэмшигчид, салбарын ажилтнууд, сурвалжлагч нартай корпорацийн танилцуулга хийж, Biostar болон Nature Cell компаниудынхаа чиглэл бодлогыг тайлбарлав. Тэрээр үүдэл эсийг ашиглаж, эмчилдэг Jointstem гэгч эмчилгээг боловсруулж, АНУ-ынХүнс, эмийн агентлагийн клиник туршилтын хатуу шалгуурыг давж, олны анхаарлыг татсан юм. Нэгэн төрлийн өөх тос бүхий үүдэл  эсийг ашиглаж, COVID-19-ээс үүдэлтэй уушгины өвчнийг эмчлэх эмнэлзүйн шинжилгээг Хүнс, эмийн агентлагт хүргүүлжээ.

    Товчооны хуралдаанд доктор өөрөө цаг хүрэхгүй товч илтгэл хийж, хүмүүсийн асуултанд оновчтой товч хариулж байлаа. Түүний өгсөн тайлбар хялбар агаад тун ч ойлгомжтой байв. Хоёр сарын өмнө Өмнөд Солонгосын шүүх мань доктор болон түүний компанийн гол удирдлагуудыг хувьцааны үнийг хуурамчаар гаргасан гэдэг хэргээр буруутгаж байсан бүх үндэслэлээ цагаатгасан билээ. Хэдийгээр хэдийнээ цагаатгасан ч шударга бус байсан тухай нэг ч үг цухуйлгалгүй зүгээр л, “Бидний судалгаа хүн төрөлхтнийг өвчин тахлаас аврах нэгэн дуудлагаар эхэлсэн, би ч үүнд бүрэн автсан. Тэр бол бурхны илгээлт, надад өгсөн бэлэг юм” хэмээн өгүүлж байлаа. Тэрбээр Jointstem, AlKOS Tem, Astrostem-VV болон нөхөн сэргээх эмчилгээний салбарын өнөөгийн хөгжил, эмнэлзүйн туршилтуудын талаар тов тодорхой, практик жишээг иш татан тайлбарлаж, дэлгэрэнгүй танилцуулав.

Дэлхийд анх удаа үүдэл эсээр хэм алдагдалтай үе мөчний өвчнийг эмчлэхээр бүтээсэн Jointstem-ийг одоогоор Өмнөд Солонгост гурван үе шаттайгаар клиник туршилтанд хамрагдаж байна. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг эмнэлзүйн туршилтыг баталсан бол удахгүй бүрэн хэмжээний клиник туршилтыг эхлүүлэх ажээ.

Солонгос дахь сүүлийн үе шатны клиник туршилтыг Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг зэрэг арван гурван улсын их сургуулийн эмнэлгүүдэд 260 өвчтөнд хийгдэх аж. Ер нь цаашдаа альцгеймерийн өвчнийг ч гэлээ үүдэл эсийг ашиглан эмчлэх өдөр бодитойгоор ирэх болно.
  

 Энэ жил дэгдсэн ковид-19 хэмээх хүнд халдварт өвчний улмаас дэлхий дахинд хямрал нүүрлээд байна. Тиймээс ч доктор Раболон Biostem Cell Technology хүрээлэн Astrostem V-ийг боловсруулж эхэлжээ. Энэ бол уушгины хатгалгааны эсрэг тухайн вирустэй тэмцэхэд зориулагдсан эм бөгөөд одоо клиникийн шинжилгээ хийхээр Өмнөд Солонгос, АНУ-аас зөвшөөрөл авлаа. Коронагаас үүдэлтэй уушгины өвчтэй хүмүүст зориулсан эмийн эмчилгээний аюулгүй байдал, үр нөлөөг судлах клиник туршилтыг аль болох түргэтгэж байна. "Үүдэл эс бол амьдралын нэгэн их сурвалж юм. Би арга ухаан бүхнийг эрэлхийлж, хорт хавдар, аюулт вирусыг давах хүртлээ судалгааныхаа ажлыг зогсоохгүй" хэмээн Үүдэл эсийн салбар дахь дэлхийн тэргүүлэх судлаачдын нэгтгэддэг доктор Ра Жунг Чан мэдэгдсэн юм. 

"Шинжлэх ухааны их өрсөлдөөнд би зөвхөн шударга ёсыг сахиж, тууштай итгэл төгс алхах болно" хэмээн тэрбээр нэмж хэлсэн билээ.

Д.Лхагвадорж
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)