МАН-аас нэр дэвшигчдийг Архангайнхан дэмжиж байна

Улсын Их Хурлын 2020 сонгуулийн нэгдүгээр тойрог, Архангай аймагт МАН-аас нэр дэвшигч Жамъянгийн Мөнхбат, Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Ганзоригийн Тэмүүлэн нар өнөөдөр Хашаат, Эрдэнэбулган сумын нэгдүгээр баг, аймгийн төвийн боловсрол, соёл, спортын салбарт ажиллагсадтай уулзалт хийж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэд ийнхүү Архангай аймгийн засаг, захиргааны зургаан нэгжийн оршин суугчидтай уулзалт хийж, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтоо танилцуулаад байна. Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймагт 360 тэрбум төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалт хийжээ. Иргэд, сонгогчид төрөлх нутгийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр хамтран ажиллаж буй УИХ-ын гишүүдээ дахин сонгоно гэдгээ амалж, эхлүүлсэн ажил, санал санаачилгыг нь дэмжихээ илэрхийлж байв. Мөн захиа даалгавар өгч, орон нутагт хэрэгжүүлэх шаардлагатай зарим ажлыг эхлүүлэх санал гаргаж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай