Сэрэмжлүүлэг: Өлзийтийн постын орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа

 

Өлзийтийн постын орчимд 13:00 цагийн үед шаланз маркийн автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 хороо буюу Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо орчимд цемент ачиж явсан ачааны машин осол гаргаж, 14 машин мөргөжээ.

Ослын шалтгаан нь машины тормоз ажиллагаагүй болсон байна. Осол гарах үед ачааны машин хоёр хуваагдаж хоёр хүн гэмтсэн аж. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч хүнд бэртэл авсан хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Одоогоор цагдаагийн алба хаагчид ослын газарт хяналт шалгалт хийн ажиллаж байгаа юм. Иймд Өлзийт хороолол, Төв аймаг чиглэлийн хөдөлгөөнд ачаалал үүссэн тул тухайн чиглэлд зорчихгүй байхыг ТЦА-наас анхаарууллаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)