Булган аймагт гарсан гурван түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Он гарсаар 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 60 суманд нийт 97 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар  7204 /га/ ой,  206.239 /га/ хээр буюу  нийт 213.443 /га/ талбай шатсан. Мөн хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатаж нийт 1.6  тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Учирсан хохирлыг өнөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ,Тэшиг сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Цаг уурын байгууллагын ирүүсэн мэдээллээр ихэнх нутгаар хуурайшилттай байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:

-Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх,

-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,

-Халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)