Д.Нямхүү: Хоёр хүнд коронавирусийн халдвар илэрч, долоон хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.21/ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн.

Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд орсон байгаа.

Бусад шинжилгээний хувьд зургаадугаар сарын 20-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ хийгдсэн байна. Мөн тандалтын зорилгоор санамсаргүйгээр сонгон авч 13 сорьцод хийсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээ хийсэн. Короанвирус илрээгүй. Алтанбулагаар орж ирсэн 23 авто тээврийн жолоочийн шинжилгээг хийсэн.

Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шат руу шилжлээ. Эдгээр хүмүүс маань 20-37 хоног эмчлэгдсэн ба ихэвчлэн  Алтанбулагийн боомтоор орж оюутнууд болон ОХУ-аас орж ирсэн оюутнууд байна" гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай