Хөлбөмбөгийн "Супер цом"-ын товыг зарлалаа

Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн 2020 оны улирлын нээлтийн тоглолтын товыг зарлалаа. Тодруулбал, ирэх сарын 1-ний 18.00 цагт “Супер цом”-ын тоглолтыг эхлүүлэхээр болсон байна. Энэ жилийн “Супер цом”-ын тоглолт “Улаанбаатар Сити" болон “Хаан хүнс эрчим" багийн хооронд өрнөнө. Монголын хөлбөмбөгийн холбооны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүйгээр зохион байгуулах юм.

 

 

“Эрчим” багийн хувьд “Хаан хүнс” багтай нэгдэж “Хаан хүнс эрчим нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин “Улаанбаатар Сити” баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй багийн эсрэг хийхээр болжээ.

 

 

Энэ хоёр багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байгаа юм. Өнгөрсөнжил “Улаанбаатар Сити” багтай лигт түрүүлсэн тэрбээр багийн удирдлагуудтайгаа үл ойлголцон энэ жилээс буурь сэлгэн “Хаан хүнс эрчим” багтай нэгджээ.

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)