Д.Амарбаясгалан: МАН одоогоор 62 суудал авч ялалт байгууллаад байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "УИХ-ын 2020 оны сонгуульд МАН одоогоор 62 суудал авч ялалт байгуулаад байна. Хүчээ нэгтгэж, бидэнд итгэж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн ард түмэндээ МАН-ын мянга мянган гишүүдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна.

Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах захиа даалгавараа өглөө. Дэлхийн нийтэд тархсан цар тахлын үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороонд талархал илэрхийлж байна. Мөн сонгуульд шударгаар өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даасан нэр дэвшигчдэдээ баярлалаа. Зарим тойргийн санал хураалтын дүн нэгтгэгдэж гараагүй байгаа тул маргааш СЕХ-ны албан мэдээллийн дараа дахин мэдээлэл өгнө гэлээ.

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (127.0.0.1)

    2020-06-25

    БАЯР ХҮРГЭЕ. МАН ОДОО ОЛОНХИДОО ЭРДЭЛГҮЙ, НАМЫНХАА ДОТООД ЭВ НЭГДЭЛД АНХААРААСАЙ, МИЕЭГИЙН ЭНЭ ТЭР ГЭЛГҮЙ ЧАДВАР, ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭР БАГАА БҮРДҮҮЛЖ, ЭХЭЛСЭН САЙН АЖЛУУДАА ГҮЙЦЭЭЖ, АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ИРГЭД ХҮСЧ БАЙНА. БАС ХУУЛИА ДЭЭДЭЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ҮР ШИМИЙГ ӨРХ, ИРГЭДДЭЭ ХҮРГЭЭСЭЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.