Н.Дашдаваа: Бид хардаж, маргаан гарсан тойргуудын саналыг гараар тоолж үзэхэд ямар ч алдаа мадаг, зөрүүтэй зүйл гарсангүй

Монголын консерватив намын дарга Н.Дашдаваа “Манай нам энэ удаагийн сонгуульд “Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-д нэгдэж орсон. Манай намын хувьд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Бид улс төрийн шинэ соёл бий болгох ёстой. Сонгуулиас өмнө явуулсан социологийн судалагаагаар МАН ялах нь тодорхой байсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил, бодлого ард түмний сэтгэлд хүрсэн. Гэхдээ бид хардаж, маргаан гарсан тойргуудын саналыг гараар тоолж үзсэн. Гэвч ямар ч алдаа мадаг, зөрүүтэй зүйл гарсангүй. Ард түмэн үнэхээр сонголтоо хийсэн юм байна. Тиймээс манай нам Монголынхоо ард түмний сонголтыг хүндэтгэж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ улс төрийн зарим хүчин ямар ч баримтгүйгээр хардлагын шинж чанартай зүйл явуулж, бие даагч, улс төрийн намуудыг уриалж, ард түмнийг  талцуулах оролдлого хийж байгаа нь буруу үйлдэл. Жишээлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр маш олон хүнийг уриалж, бульхайтай сонгууль боллоо гэдэг зүйлийг ярьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд өндөр албан тушаалуудыг хашиж явсан хүн өшөө авах зорилгоор ард түмнийг төөрөгдөлд оруулах, талцуулах оролдлого хийж байгаад залуу хүний хувьд харамсч байна. Ер нь Монголын улс төрд шинэ үеийн залуучууд гарч ирж байна. Ахмад улстөрчид зайгаа тавьж өгөх цаг нь болсон.  Бид ялагдсан гэдгээ шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Ер нь улс төрийн нам нэг хүний өшөө авдаг газар, хувь хүний компани шиг байж болохгүй. Нам бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Цаашид бид улс төрийн намыг төлөвшүүлэх зүйл рүү явах ёстой. Гэхдээ Сонгуулийн тухай хууль,  сонгууль явуулж буй арга барил эрх баригч намд давуу байдал үүсгэж байгаа учраас цаашид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Бид том мажоритар системээс пропорцналь тогтолцоо шилжих хэрэгтэй. Ингэж байж шударга сонгууль явуулах боломж бүрдэнэ” гэв.

Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн Ө.Эрдэнэболд “Унасан хүн ууртай гэдэг шиг бүгдээрээ л эргэлзсэн. Би ч гэсэн сонгуулийн үр дүнд эргэлзсэн. Тиймээс 100 гаруй хэсгийн хороонд саналын хуудсыг гараар тоолж, нэг ч санал зөрөөгүй учраас миний хардлага, эргэлзээ бүрэн тайлагдсан. Энэ удаагийн сонгуулиар улс төрд олон жил суусан, МАНАН гэгдэж буй хүмүүс нэлээд шигшигдэж, шинэ салхи орсон гэж хувьдаа харж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (127.0.0.1)

    2020-06-29

    Manai zaluuchuud er n ih aytaihan zuv baihig erhemlej tuvshin saihan bodoltoi yria huuruutei bga n bayarluushtai saihan bna

  • zocnin (127.0.0.1)

    2020-06-29

    zov bodoltoi zaluu bnaa amjilt xvsi

  • зочин (127.0.0.1)

    2020-06-29

    эхлээд гэрээ зас дараа нь төр лүү та нарыг хэн гаргахав дээ бат -ялалт муу нэр тэй биз дээ