Улсын хилээр орсон гадаадын зорчигчид 80.3 хувиар буурчээ

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 198.6 мянга буюу 80.3 хувиар буурчээ. Манай улсын хилээр 2020 оны эхний хагас жилд 738.0 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 2 083.7 (73.8хувь) мянгаар буурчээ.

Манай улсын хилээр 2020 оны эхний хагас жилд 378.6 мянган зорчигч орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 29.9 хувь нь Замын-Yүд, 20.9 хувь нь Буянт-Ухаа, 15.7 хувь нь Гашуун сухайт , 12.4 хувь нь Алтанбулаг, 8.9 хувь нь Шивээ хүрэн, 12.2 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 329.9 (87.1хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 48.7 (12.9хувь) мянга нь гадаад улсын иргэд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Sara (127.0.0.1)

    2020-07-09

    Hilee haaj tugchiheed yu gd erguuteed bga yum be?zonoson chavganz shig?