Чөлөөт бөхийн ДАШТ Белградад болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооныхон онлайнаар хуралдаж бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Белград хотод зохион байгуулах болсноо зарлалаа. Сонгомол болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2020 оны дэлхийн аваргыг Серби улсын нийслэл Белград хотод ирэх арванхоёрдугаар сарын 20-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулах ажээ.

 

Мөн энэ сард Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг тус хотод зохион байгуулах бол чөлөөт бөхийн цэргийн сургуулийн сонсогчдын аварга шалгаруулах олон улсын тэмцээн Москва хотод болох юм.

 

Сонирхуулахад, Японы чөлөөт бөхийн эмэгтэй бөхчүүд энэ сарын 2-ноос "Ажиномото" сургалтын төвд бэлтгэлээ хийж эхэлжээ. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 17-22-нд бэлтгэл хийснээс хойш гурван сар хагасын дараа тэд дэвжээндээ эргэн ирж байна. Тамирчдыг бэлтгэл хийхээс өмнө коронавирусийн шинжилгээ авч, зааланд нь ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

 

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)