5 автомашин, 1 мотоцикл хамарсан зам тээврийн осол гарч, 2 хүн нас барж, 8 хүн түлэгджээ

Архангай аймгаас Завхан аймаг явах замыг зам тээврийн ослын улмаас осолд холбогдсон тээврийн хэрэгслүүд шатсанаас шалтгаалан түр хаасан байна.

Уг осолд 5 автомашин, 1 мотоцикл өртсөн байна.

 

Цаанаасаа Завханаас ирж буй хөдөлгөөнийг Архангай Ихтамир суман дээр хаасан юм байна өөрөөр хэлбэл Цагаан давааныхаа наан цаана хаагаад байгаа талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

 

Уг ослын газарт эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Жолооч та бүхэн анхаарал болгоомжтой оролцоно уу!!!

 

Тээврийн Цагдаагийн Алба

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)