Урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Засаг даргын хөрөнгөөр ард иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх лед дэлгэцийг шийдвэрлэж өглөө.

    Тус  дэлгэцээр үер, ус, гал түймэр, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин болон болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг шторкуудыг иргэд, олон нийтэд хүргэхээс гадна иргэдэд зайн сургалт зохион байгуулахад  ашиглаж байна.

Ингэснээр урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх боломжтой боллоо гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)