Самарчдыг ховлоё

-Ээж ээ, самар авч идье.

-Хэд гэж байна, асуугаад ир гэсэн яриа автобусны буудал дээр өрнөлөө. Орчин тойрноо харвал 40 орчим насны эмэгтэй газар дээр ууттай самар тавьчихсан, нэг стакан нь 2500 төгрөг, боргоцойгоор нь том жижгээс хамаарч үнэлэн худалдаж байлаа. Хог, шороотой цементэн зам дээр ууттай самраа хээв нэг тавьсан эмэгтэйгээс тэрхэн зуур хэд хэдэн хүн самар авч харагдлаа. Мөнгөтэй нь хоёр стаканыг, мөнгөгүй нь ганц нэг боргоцойг авахыг хараад хэлэх үг олдсонгүй. Угаасан эсэх нь мэдэгдэхгүй стакан, халтар гараараа авч өгч буй самрыг хүмүүс тэр дундаа хүүхдүүд угааж боловсруулалгүйгээр амандаа хийнэ.

 

Хамгийн харамсалтай нь, тийм байдлыг эцэг, эхчүүд харсаар байж хүүхдэдээ хоол биш хор мөнгөөрөө худалдан авч өгч байна. Холбогдох байгууллагаас удаа дараа анхааруулсаар байхад огт ойшоосонгүй шинжгүй хандах юм. Заавал эрүүл мэнд, мөнгө төгрөгөөрөө хохирсон хойноо ойлгох ёстой юм шиг байдаг энэ зан яавал өөрчлөгдөх бол.

 

Уг нь Экологийн цагдаагийн албанаас дутуу болцтой самрыг битгий түүгээрэй, битгий аваарай гэж анхааруулсаар байгаа. Гэвч тэдний үг зарим хүнд огт хамаагүй бололтой. Тиймээс тэдэнтэй өөр аргаар хариуцлага тооцохгүй бол огт болохгүй нь. Хов зөөхөд, самар худалддаг хүмүүс ихэвчлэн автобусны буудал, худалдааны төвийн ойролцоо байдаг. Ялангуяа хүмүүсийн ажил тарах цагаар их таардгийг ажигласнаа энэ ташрамд хэлье.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Зочин (127.0.0.1)

    2020-09-07

    SHarga moritiin guurnii naana boon samarchid bna shuu bolobsroogui bhad tuuh ni modiig ebdeed hayadag um daa uuniig baigal hamgaalah TSAGDAA HAACHSAN BE

  • (127.0.0.1)

    2020-08-24

    Самар түүгчид баахан хоол унд, архи уугаад хогоо хаяад ирдэг , байгалаа хайрлах ямар ч сэтгэлгүй

  • ккк (127.0.0.1)

    2020-08-23

    САМАРАА ЗАРНА УУ ЛААГАА ИДНЭ ҮҮ ЭНЭ БИЧЭЭЧД ОГТ ХАМААГҮЙ ЮМРУУ ХУШУУ ДҮРДЭГ ГАЖ АМЬТАН БЭ

  • (127.0.0.1)

    2020-08-23

    САМАРАА ЗАРНА УУ ЛААГАА ИДНЭ ҮҮ ЭНЭ БИЧЭЭЧД ОГТ ХАМААГҮЙ ЮМРУУ ХУШУУ ДҮРДЭГ ГАЖ АМЬТАН БЭ

  • зочин (127.0.0.1)

    2020-08-23

    самар түүж байгалаа сүйтэгдэг үйлдлийг хэн өөгшүүлж давраадаг бүх хохиролыг төрд үүрүүлдэг гол буруутан нь засаг барьж байгаа нөхдүүд шүү дээ иймээс байгалгүй болж үлдсэнээс самрыг экспортолдог хил гаалиар гаргадаг бүх үйлдлийг хоигловол зогсоовол ямар өдөр шөнгүй нойр хоолгүй ажлаа алдан самраар холлов гэж бага хэмжээний ахуйн болон хувийн хэрэгцээний самрын асуудлыг орон нутаг нь хяналт үйл ажиллагаагаараа зохицуулаад байх байлгүйдээ энэ вирусын үед самар гар дээрээс зарах асуудлыг хориглох хэрэгтэй одоо самар гэсэн иргэд чинь өчүүхэн амин хувиа бодон шууран орох гээд хаа сайгүй самар л ярин ойгоо байгалаа улс орноо сүйтгэхээр хүлээн бэлтгэцгээж байгааг анхааран оновчтой эх орон ч шийдвэр гаргаасай самарт шунхайрагчид юуг ч харйлахгүй дээ