Тосонцэнгэлд гарсан сэжигтэй тохиолдол тарваган тахал болох нь батлагджээ

2020 оны 09 сарын 03-ны өдөр Тосонцэнгэл суманд Тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж,  тус сум руу орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан.

Тэгвэл наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн гэсэн өгүүлэмжтэй эмчлүүлж буй иргэн 38 настай "Б"-ийн "PCR" нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагджээ.

Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хөл хорио тогтоон ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)