Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, 1803 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хэвлэлийн бага хурал хийж коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийсээр ирсэн. Харин саяхнаас зөвхөн долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт хэвлэлийн бага хурал хийж, бусад өдөрт нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгч байхаар болсон юм. Үүнийхээ дагуу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү сүүлийн гурав хоногт 1803 хүнд шижлилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг хэллээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 311 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эдгэрсэн 300 хүн байна. Хамгийн сүүлд л гэхэд хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжжээ. Эмчлүүлж байгаа 10 хүний зургаа нь хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байгаа аж.

Хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжжээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай