Говьсүмбэр аймагт Улсын төв эмнэлгийн эмч нар ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын баталсан Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийг “Жишиг” эмнэлэг болгох, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах төлөвлөгөөний дагуух ажлууд эрүүл мэндийн салбарт үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд орон нутагт дутагдалтай нарийн мэргэжлийг эмч нарыг урьж ажиллуулж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг орон нутагт ажиллаж, хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг зохион байгуулж 850 гаруй иргэнийг хамрууллаа.

Төлөвлөгөөний дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Ц.Ишдорж, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний эмч Ц.Баярхүү, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Гавал, толгойн мэс заслын эмч Ц.Эрдэнэ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч П.Энхчимэг

нар орон нутагт 1 сарын хугацаатай ажиллах юм. Эдгээр эмч нарын ажиллах нөхцөлийг орон нутгийн төсвөөс бүрдүүлж, орон байраар хангаад байна.

Цаашид орон нутагт дутагдалтай эмч нарыг солилцоогоор урьж ажиллуулахаас гадна Улсын төв эмнэлгүүдтэй гэрээ байгуулж эмч мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах, сургаж чадавхижуулах ажлыг эхлүүлж, эхний ээлжид аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын 2 эмчийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт сургаж байна.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)