Иргэд тээвэрчдийн анхааралд!

Өвөрхангай аймгаас зүүн тийш 22 км "Ар задгай" гэх газарт цас  их хэмжээгээр орсоны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн байх тул иргэд, тээвэрчид та бүхэн замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Мөн Өвөрхангай Шартын Даваа Бумтбатын даваа Элсэнтасархай, Булганы Рашаант Архангай аймгийн Солонготын даваа цас орсон салхи шуургатай, Өвөрхангай аймгийн Арвайхээр-Төв аймгийн Лүн сум хүртэлх замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүссэн тул хөдөлгөөн удаашралтай байна.

Иймд салхи, шуурганы үеэр малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх, төөрөх, малтайгаа уруудах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, орон нутгийн замд зорчихгүй байж, хэрэв зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг сэрэмжлүүлж байна.

Шаардлагатай тохиолдолд 7032102, 70327102, 7032101 утсаар холбогдоно уу.

 Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)