ЭМЯ: Арваннэндүгээр сарын 21-ны 17:00 цагаас хойш нийт 26 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ЭМЯ болон холбогдох эх сурвалжаас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. 11:00 цагийн мэдээллийг хүргэж байна. 

  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 40 боллоо. Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, 77 тохиолдол боллоо.

Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 20-д хүрлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, 17 тохиолдол болж байна"гэв.

Ийнхүү манай улсын хувьд коронавирусийн батлагдсан тохиолдол 608 боллоо. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай