О.Насанбурмаа өмсгөлөө худалдсан мөнгөө сайн үйлсийн аянд хандивлана

Монгол Улсын Гавьяат тамирчин О.Насанбурмаа олон улсын тэмцээнд өмсөж байсан өмсгөлөө дуудлага худалдаанд орууллаа. Түүний өмсгөл гурван сая төгрөг хүрсэн бөгөөд энэ мөнгөө сайн үйлсийн аянд хандивлахаар болжээ.

О.Насанбурмаа дуудлага худалдаанд оруулсан өмсгөлөө 2011, 2013 оны дэлхийн аварга, мөн 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо өмсөж байжээ. Түүнчлэн уг өмсгөлтэйгөө 2013 оны оюутны их наадам, Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээн оролцож алтан медаль хүртсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)