ЭМЯ: Дахин шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 672 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 4,335 хүнд шинжилгээ хийхэд нийт 32 сорьцод коронавирус илэрлээ.

Үүнд Улаанбаатарын голомтоос гурван тохиолдол шинээр илэрсэн. Тодруулбал, эхнийх нь Буянт-Ухаа хороололд анхны батлагдсан хоёр тохиолдлын хамт төрсөн өдөрт орсон 46 хүнийг тусгаарлахад нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн бол хоёр дахь нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагч, гурав дахь нь өмнөх Буянт-Ухаа хорооллын батлагдлсан тохиолдлын ойрын иргэн байна. Эдгээр гурван хавьтлын ойрын хавьтал 111 хүн, хоёр дахь хавьтал нийлээд 278 хавьтлыг бид илрүүлсэн. Иймд тандалт судалгаа үргэлжилж байна.

Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 672 боллоо" гэв.

24 цагийн хугацаанд шинээр бүртгэгдсэн тохиолдлуудаас харвал: 

  •  Улаанбаатарын голомтоос 3
  •  Сэлэнгэ аймагт 26 
  • Говьсүмбэр аймагт 3 хүнээс тус тус илэрч нийт 32 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 

Ковид-19!!!

ЗААВАЛ амны хаалт зүү 

ЗААВАЛ хүн хоорондын 1.5-2 метрийн зай барь

ЗААВАЛ гараа сайтар савандаж угаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай