ЭМЯ: Шинээр 24 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 784 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 9,513 хүнд PCR шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрлээ. Үүнээс нэг нь зөөвөрлөгдсөн буюу ТИР машины жолооч. Энэ хүн арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн. Давтан шинжилгээнээс нь коронавирус илэрлээ.

Голомт бүхий өвчлөл бүртгэгдэж байгаа нутагт нийт 23 коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдлээ. Үүний нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтлын нэг хүн. Дөрөв нь гэр бүлийн хүмүүс бөгөөд ойрын хавьтал. Тэд тусгаарлалтад байсан. Ингээд Улаанбаатар хотод нийт 75 тохиолдол боллоо.

Архангай аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Энэ 2 тохиолдол голомтын тандалт судалгааны явцад халдвар бүртгэгдсэн хувийн эмнэлгийн бариа засалтай холбоотой байсныг бид араас нь тандалт хийн Батцэнгэлд суманд явсныг илрүүлсэн. Улаанбаатар хотоос эхтэй халдварын голомтоор үйлчлүүлсэн хүн өвчилсөн байх магадлалтай гээд Архангай аймаг руу бид мэдээллийг өгч тус аймаг богино хугацаанд арга хэмжээ авч илрүүлсэн. Өчигдөр онош батлагдсан ойрын хавьтал 50 хоёрдогч хавьтал гээд нийт 200 гаруй хүнийг тусгаарлан шуурхай штаб Батцэнгэл суманд ажиллаж байна гэлээ. 

2020 оны арваннэгдүгээр сарын 29-ний 11:00 цагийн байдлаар

Улаанбаатарт- 5

Сэлэнгэд- 7

Дархан-Уул -9

Архангай- 2 тохиолдол нэмэгдлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай