Какүрю М.Ананд Японы улсын иргэншил авчээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Какүрюү Анандыг албан ёсоор Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэншил авсныг албаны хүмүүс өнөөдөр (2020.12.10) мэдээллээ.

Өдгөө 35 настай тэрбээр зодог тайлсны дараа залуу бөхчүүдийг дасгалжуулахын тулд Сүмо бөхийн холбооны дүрэм журмын дагуу Японы иргэншил авах шаардлагатай байжээ. Түүнчлэн Японы иргэншил авснаар цаашид мэргэжлийн сүмо бөхийн зохион байгуулалтын бүтцийн гол дэвжээ болох хэяг удирдах боломжтой юм.

Мөн Какүрюү Ананд иргэншлээ сольсон дөрөв дэх ёкозүна цолтон болж байна. Мангалжалавын Ананд анх 2001 онд Изүцү дэвжээнээс сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 онд ёкозүна цол хүртэж байв. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Н.Багабаньд (66.181.161.8)

    2020-12-12

    Өлөн л бол өлөн- Н.Багабандь титэм үг

  • УЛСБОЛД (122.201.22.74)

    2020-12-11

    Эргүү дагз

  • MONGOL HUN (178.209.132.179)

    2020-12-10

    urvagch