Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулна

 ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар  Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа “Шуурхай бүлэг”-ийн гишүүдтэй цахим хурал хийж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм.

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан БХЯ, ОБЕГ, ЭМЯ, ЦЕГ, Улсын II төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн шуурхай бүлэг 11 дүгээр сарын 13-аас эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа билээ.

 Улсын онцгой комиссоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд нэг өрхөөс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулах талаар чиглэл өгч, энэ хүрээнд Улаанбаатар хотоос шаардлагатай мэргэжилтнүүдийг томилон ажиллуулахаар боллоо.

Дээрх арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр холбогдох төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймагт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 дугаар 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасан шийдвэр гаргасан тул мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, “Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-нд тодотгол хийсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)