Баянхонгор аймагт спорт заал, фитнес, бар, караокены үйл ажиллагааг нээхээр боллоо

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭР

2020 оны 12-р сарын 14-нд Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Тэгвэл Баянхонгор аймгийн хувьд дээрх зэрэглэлд өмнө нь шилжсэн хийгээд холбогдох шийдвэрүүдийг гарган орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.12.14/хуралдаанаар зарим үйл ажиллагааг нээх шийдвэрийг гаргалаа.

1. Спорт заал, фитнесийн үйл ажиллагааг нээж 08:00 - 20:00 цаг хүртэл ажиллуулах

2. Бар, караокены үйл ажиллагааг нээж 10:00-22:00 цаг хүртэл ажиллуулах

3. Архи, согтууруулах ундааг 09:00 – 18:00 цагийн хооронд худалдан борлуулах

4. Төрийн албан хаагчдыг аль болох цахимаар ажиллах боломжийг хангах

5. Аймгийн төвийн баруун чиглэлийн постыг буулгах

6. Эрчим хүчний хүчин чадлыг тооцоолж эрсдэл бий болгохгүй үүднээс төлөвлөгөө боловсруулж зарим зохицуулалт хийх

7. Хараа, хяналт, хариуцлагаа сулруулахгүй илүү чангаруулах /Худаг урт, Өлзийтийн пост, Гэрийн ажиглалт/

8. Хүн хүчний дахин төлөвлөлтийг хийх

9. Халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөцийг нэмэгдүүлэх

10. Ариутгал халдваргүйтлийн бодисын нөөцийг сайжруулах зэрэг шийдвэрүүдийг тус тус гаргав.

Мэргэжлийн байгууллагуудын холбогдох заавар зөвлөмж, хяналтын доор дээрх шийдвэрүүд 2020 оны 12 дугаар сарын 15 - ны өдрөөс Баянхонгор аймагт мөрдөгдөх болно.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)