НИТХ-ын ХҮНДЭТ ТЭМДЭГЭЭР ХХХХ-ийн инженер Я.Минжүүрдорж шагнууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойг тохиолдуулан нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнасан байна.

Багануур ХК-иас Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн төв агуулахын инженер Я.Минжүүрдорж НИТХ-ын ХҮНДЭТ ТЭМДЭГЭЭР шагнууллаа. Я.Минжүүрдорж нь Багануурын уурхайд тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа манай шилдэг ахмад инженерүүдийн нэг юм. Танд баяр хүргэж ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)