Нэгдүгээр сарын башёд 21 Монгол сүмоч барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн ирэх хацү башёгийн банцүкэг олон нийтэд танилцуулжээ. Энэ удаагийн хацү башёгийн дээд макүүчи зиндааг Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлж байгаа бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дахин сэкивакэ цолтойгоо барилдах гэж байна. Мөн Тамаваши Г.Мөнх-Оргил маэгаширагийн дөрөвдүгээрт, Кирибияама Б.Лхагвасүрэн маэгаширагийн наймдугаарт, Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 12-т, Чиёошома Ч.Мөнхсайхан маэгаширагийн 13-т, Хоошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 14-т тус тус эрэмбэлэгджээ. Хакүхо М.Даваажаргал дээд макүүчи зиндааны 99 дэх башёдоо зодоглох гэж байна.

Энэхүү амжилтаараа тэрбээр Кёкүтэнхо Н.Цэвэгнямтай тэнцэж ирлээ. Макүүчи зиндаанд хамгийн олон башё барилдсан амжилтыг озэки Кайо 107 башёд барилдсан амжилтаараа тэргүүлдэг. Тэгвэл жюүрёод манай гурван бөх зодоглох бөгөөд Кёкүшюхо дөрөвдүгээрт жагслаа.

Түүнчлэн Азүмарюү, Миторюү нар жюүрёогийн дээд хэоэгт барилдана. Эдгээрээс гадна манай 10 бөх бусад дөрвөн зиндаанд зодоглох юм. 2021 оны анхны башё нэгдүгээр сарын 10-нд эхэлнэ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.46.190)

    2021-03-01

    Иргэншлээ солино